Дэлхийн киноны хамгийн их мөнгө цуглуулсан  “Титаник”, “Аватар” хоёр киноны найруулагч Жеймс Кэмерон “Аватар-2“, “Аватар-3” киноныхоо ажилд  Хятад улсыг оролцуулахыг  сонирхож байна.  “Аватар” хоёрын үйл явдал ихэнхдээ усан дор явагдах аж.  Киног 2014 онд хийхээр төлөвлөж байсан ч, найруулагч Жон ландау  саяхан  2015 оноос өмнө дуусгах боломжгүй гэж мэдэгдсэн юм. Тэрээр  Хятад улс хамгийн эрчтэй хөгжиж байгаа киноны зах зээлтэй бөгөөд өнгөрсөн жилийн дүнгээр тэдний зах зээл 2 тэрбум долларыг давсан юм. Энэ нь хойд америкээс ердөө  тав дахин бага аж.  Ойрын жилүүдэд Хятад улс Хойд Америкийг гүйцэд түрүүлнэ гэж үзэж байна. “Титаник 3D” нь Хятадад ганцхан  удаагийн  амралтын өдрүүдээр 58 сая доллар цуглуулж чадсан. Ингэхдээ хятадын зах зээл гадаадын киночдын хувьд хязгаарлагдмал байсан юм. Өмнө нь Хятадад жилд  гадаадын 25-аас дээшгүй киног зөвшөөрч байсан бол энэ жил тэр тоо 35 хүртэлх болсон аж. Гэхдээ хуулбарлах кино энэхүү тоонд хамааралгүй бөгөөд голивуудын киночид  хятадын асуудлыг чухамдаа ийм маягаар шийдвэрлэдэг нь олонтоо болсон аж.