Сүүлийн жилүүдэд АНУ «Аль-Каида»-тай тэмцэх талаар их амжилт гаргасан гэж Пентагоны тэргүүн Леон Панетта мэдэгдээд энэ террорын бүлгийг ганц цохилтоор бүрмөсөн устгах арга барил байхгүйг анхааруулав. Одоогоос бараг нэг жилийн өмнө АНУ-ын тусгай зориулалтат цэрэг «Аль-Каида»-гийн толгойлогч Осама бен Ладеныг устгасан явдал террористуудад хүчтэй цохилт өгсөн гэж Панетта тэмдэглэжээ. «Террористуудын  шашин, үзэл суртлын толгойлогчдыг устгах тусам АНУ ба бусад орны аюулгүй байдал улам бэхжиж байна» гэж Пентагоны тэргүүн Леон Панетта хэллээ.