Азийн оюутны их хурал энэ оны 6-р сарын 23-30 өдрүүдэд Алтай хязгаарт болно. Их хуралд оролцоно гэж Азербайжан, Вьетнам, Хятад, Монгол, Сингапур, Индонези, Өмнөд Солонгос ба бусад хэдэн орны 30 гаруй их дээд сургуулийн төлөөлөгчид мэдэгдлээ. Их хурлын гол зорилго «дээд боловсролын интеграцийн хүрээнд азийн их дээд сургуулиудыг нэгтгэхэд» оршино. «Боловсрол, ШУ, инноваци болон залуучуудын байгууллагууд ба тэдгээрийн хамтын ажиллагаа түүнчлэн залуучуудын орчин дахь соёлын уламжлал оюутнуудын санал шүүмжлэлийн сэдэв болно» гэж зохион байгуулагчид нь тэмдэглэв. Түүнчлэн Азийн усан хангамж, аюулгүй байдал, аялал жуулчлалын хөгжил их хурлаар хэлэлцэх асуудлуудын дотор  байна. Их хурлын санал шүүмжлэлийн хүрээнд мастер-класс ба оюутны уран бүтээл, эрдэм шинжилгээний ажлыг шалгаруулах тэмцээн явагдана. Алтайн улсын их сургууль их хурлыг зохион байгуулж байна. Бүс нутгийн эрх баригчид Орос-Азийн их сургуулийг тус их сургуулийн сууринд байгуулахаар төлөвлөжээ.