ОХУ-ын БХЯ-аас дайны үед сэтгүүлчдийн авсан гэрэл зургуудыг Их Ялалтын баярын өмнө Интернетэд байрлуулна. Фронтын үеийн өнөө болтол үзүүлээгүй 100 гаруй гэрэл зургийг 5-6-р сард цэргийн тусгай газрын сайтад байрлуулна. Өнөөдөр Оросын БХЯ-ны сайтад байрлуулж эхлэх гэрэл зургуудыг «Тэд Эх орныхоо төлөө байлдан дайтсан» гэж гарчиглажээ. «Бүр мэргэжилтнүүдийн ч үл мэдэх фронтын сэтгүүлчдийн авсан өнөө болтол үзүүлээгүй  гэрэл зургууд бол хүнд бэрх дөчөөд онд байлдааны замыг туулсан дайчдын гайхамшигт гавьяаны үнэлж барашгүй ач холбогдолтой  гэрчилгээ баримтууд юм гэж цэргийн тусгай газар онцлов. Фронтод гэрэл зураг авсан сурвалжлагчид баатруудын нэр овог, цол болон гэрэл зураг хаана хэдийд авсныг дурдан бичжээ. Эдгээр мэдээлэл «төрөл төрөгсөдийнхөө ул мөрийг илрүүлж олоход нь хэн нэгэнд туслаж болзошгүй» гэж БХЯ-ны сайтын редакцийнхэн найдаж байна.