Японы далай судлаачид дэлхийн хамгийн гүнзгий цооног усан дор өрөмдсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. 7740 метр гүнзгий цооног дэлхийд энэ талаар гаргасан шинэ дээд амжилт боллоо. «Тикю» эрдэм шинжилгээний ажил хийх тусгай хөлөг Хонсю арлаас зүүн зүгт Японы хотгор гэгчэд цооног өрөмдсэн байна. Судалгааны зорилго өнгөрсөн оны 3-р сарын 11-ний сүйрэл газар хөдлөлтийн гол шалтгааныг илрүүлэхэд оршино.

Хотгорын ёроол ба «хана» гэгчид  газар хөдлөлтийн голомт олонтаа болдог гэж эрдэмтэд үзэж байна. 1978 онд америкийн далай судлаачид Марианы хотгорын ёроолд 7050 метр гүнзгий цооног өрөмдсэн нь түрүүчийн дэлхийн адээд амжилт болсон билээ.