Дээд зэргийн нарийн технологийн салбарт Япон улстай  харилцан ашигтай хамтран ажиллаж түншлэнэ гэдэгт Орос улс найдаж байна гэж өчигдөр Токиод «Сколково» сангийн ерөнхийлөгч Виктор Вексельберг мэдэгдлээ. Орос улс Японоос технологи, хөрөнгө авах биш «Сколково» төслийг оролцуулан  харилцан ашигтай хамтран ажиллахыг л эрмэлзэж байна гэж тэрээр онцлов. Вексельберг Японд хоёр өдөр айлчилж, Японы ГХЯ, эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамд түүнчлэн японы Кэйданрэн бизнесийн холбоо, орон нутгийн үйлдвэр худалдаа, ШУ-ны бүлгийнхний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийжээ. «Бүх уулзалт агуулга төгөлдөр байсан хийгээд ойрын үед хамтран ажиллах тухай шинэ шинэ хэлэлцээрт гарын үсэг зурах найдвар төрүүлсэн « гэж «Сколково» сангийн тэргүүн Виктор Вексельберг тэмдэглэн хэллээ.