БНХАУ-ын дарга Ху Зиньтао энэ оны 6-р сарын 6-7-нд Бээжинд болох ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12-р хуралдаанд  хүндэт зочноор оролцохыг Туркменистаны ерөнхийлөгч Бердымухамедовыг урив. Хятадын нийслэлд  хийх дээд хэмжээний уулзалт түүхэн чухал зөвлөлгөөн болно гэж ерөнхийлөгчэд явуулсан илгээлт бичигт онцлосон байна. «Мөн хуралдааны явцад байгууллагын гишүүн орнууд ба бүс нутгийн түншүүдийн хоорондын найрсаг хамтын ажиллагааны шинэ шинэ чиглэлийг боловсруулж, өнөө үед дэлхийд тулгарсан аюул сорилтын хариуд авах арга хэмжээг тодорхойлж, ирэх арван жилд ШХАБ-ыг хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэнэ гэж илгээлт бичигт өгүүлжээ.