Умард Атлантын эвсэл Сири улсын байдалд хөндлөнгөөс оролцох гээгүйг өчигдөр Ромд  эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Расмуссен  Италийн ерөнхий сайд Марио Монтитой уулзсныхаа дараа мэдэгдэв. Фог Расмуссен Сирийн эрх баригч дэглэмийн үйл ажиллагааг буруушаав. НҮБ-ын АЗ сирийн засгийн газрын үйл ажиллагааг буруушаасан тогтоолыг өнөө болтол сайшаан дэмжээгүйд сэтгэл дундур байна гэж НАТО эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэлжээ. НҮБ-ын АЗ зайлшгүй хэрэгжүүлэх тогтоолыг батлаагүйд сэтгэл дундуур байсан ч Сирид хямралыг зохицуулах шилдэг шийдвэр гэмээр Аннаны төлөвлөгөөг АЗ-ийн бүх гишүүн улс дэмжсэнийг өндөр үнэлж байна гэж Фог Расмуссен нэмж хэллээ.