Энэтхэг улсад айлчилж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өчигдөр Днепропетровскад дэлбэрэлт удаа дараа үйлдсэнд сэтгэл гүнээ түгшиж байгаагаа илэрхийлэв. «Украины Днепропетровск хотноо үйлдсэн дэлбэрэлтүүдэд 29 хүн, түүний дотор 9 хүүхэд нэрвэгдсэнд Ерөнхий нарийн бичгийн даргын сэтгэл гүнээ тугшиж байна» гэж өчигдөр  НҮБ-ын хэвлэлийн албанаас тараасан мэдээлэлд өгүүлжээ. Бан Ги Мун украины ард түмэн ба дэлбэрэлтэд нэрвэгдэгсдэд гүнээ эмгэнэл илэрхийлэв. Өчигдөр Днепропетровск хотын янз бүрийн хэсэгт дөрвөн дэлбэрэлт үйлджээ. Мужийн прокурорын газраас «террорын ажиллагаа» хуулийн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэв. Хууль сахиулах байгууллагууд хотын хамгаалалтыг чангатгав. Эдгээр дэлбэрэлтийг хэн ч өнөө болтол хариуцаагүй байна. Украины аюулгүй байдлын албаны террорын эсрэг төвөөс Днепропетровскад үйлдсэн дэлбэрэлтүүдийг мөрдөн байцаах талаар тусламж үзүүлэхийг олон улсын байгуулагуудаас хүссэн байна.