Дэлхийн хамтын нийгэмлэг Орос,Хятад улсуудын  байр суурийг тоомсорлохгүй бол Сирид гарсан хямралыг зохицуулж чадахгүй гэж  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров «Россия-24» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Сири улсад засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн нэг жил гаруйн турш үргэлжилж байна. Энгийн номхон хүмүүс ч, хүчний байгууллагын ажилтнууд ч амь үрэгдсэн тухай мэдээ өдөр дутам ирээд байна. «ОХУ,БНХАУ хоёрын байр суурийг үл тоомсорловол хямралыг зохицуулж болохгүйг сүүлийн үед улам  ойлгох болсон» гэж Сергей Лавров хэллээ.