АНУ японы Окинава аралд цэргээ цөөрүүлнэ. Вашингтон, Токио хоёр олон жилийн хүнд түвэгтэй хэлэлцүүлгийн үр дүнд ийм шийдвэр гаргав. Төлөвлөгөөний дагуу америкийн 9 мянган тэнгисийн явган цэргийг японы баазаас Гуам,Гавайи, Австрали болон Номхон далайн өөр хэсэгт шилжүүлэх юм. Америкийн 10 мянган тэнгисийн явган цэрэг Окинавад үлдэнэ. АНУ-ын цэргийн баазуудыг байрлуулсан японы газар нутгийн тэн хагас гаруй нь мөн аралд ногдож байна. Орон нутгийн оршин суугчид америкийн тэнгисийн  явган цэргийн ядаж нэг хэсгийг арлаасаа гаргахын төлөө  аль хэдийнэ тэмцэж эхлэсэн юм.