АНУ-ын Tөрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ирэх долоо хоногт Хятад, Бангладеш, Энэтхэг улсуудад айлчлахаар мордоно. Бээжинд Клинтон  АНУ-ын сангийн сайд Тимоти Гайтнертай хамт америк-хятадын стратегийн ээлжит яриа хэлэлцээг даргалах юм. Клинтон, Гайтнер хоёр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Цишань, олон улсын аюулгүй байдлын стратегийн асуудал эрхлэсэн Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго нартай хэлэлцээ хийнэ. Америк-хятадын стратегийн ээлжит яриа хэлэлцээ 5-р сарын 3,4-нд хийнэ. Дараа нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Дакка, Калькутта, Нью Дели орохоор мордох юм. Даккад тэрээр Бангладешийн удирдагчид болон Өмнөд Азийн тус улсын иргэний нийгмийн төлөөлөгчидтэй уулзана. Клинтон Энэтхэгт мөн адил арга хэмжээнд оролцоно.