Буриад улсад 2011 онд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нас 56-62 хүртэл уртасжээ. Энэ тухай  өнөөдөр Буриад улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын мэдээлжээ. Тэрээр Улан-Үдэд жил бүрийн ард түмний болон парламентын өмнө тавьдаг   илгээлтээ тавьлаа.  Бүсийн тэргүүн мьдралын эрчтэй явагдаж байгаа эерэг үзүүлэлтийг дүгнэн хэлэхдээ, “өнгөрсөн жил Буриад улсын  эдийн засаг, нийгэм болон дэд бүтцийн хөгжилд таатай жилийн нэг байсан” гэв. Тухайлбал, эрүүл мэндийн материал-техникийн баазыг бэхжүүлэхийн тулд олон зүйлүүдийг хийсэн аж. Эрүүл мэндийн томоохон зургаан төвийг ашиглалтанд оруулж, эрүүл мэндийн загварчлалын томоохон цар хүрээтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн гэв. Ингхэдээ Наговицын энэ салбарт тулгамдсан чухал асуудлууд үлдэж байгаа гэдэгти анхаарлаа хандуулав.  Тэдгээрийн дунд хүн амын хөдөлмөрийн чадвартай насныхны дунд гадна нөлөөний шалтгаануудаас улбаатай нас баралтын тоо  өсч  байгааг онцлон тэмдэглэв. Эдгээр шалтгаануудын дунд, туберкулезоор өвчлөх  болон архидалт их тархаж буй нь байдлыг улам  хурцатгаж  байна. Буриадын тэргүүн эрх баригчидтай хүчин чармайлтаа хамтатган нэгдсэн хүчээр   архидалттай нийгмээрээ тэмцэхийг  уриалав.