Европын зөвлөлийн  парламентын ассамблейн/ПАСЕ/ баталсан “Сирийн байдлаарх” тогтоол нь хэт улс-төржсөн байна гэдэгт  ПАСЕ дахь Орос улсын төлөөлөгчдийн тэргүүн, ОХУ-ын Төрийн думын олон улсын асуудлын  хорооны тэргүүн Алексе Пушков итгэлтэй байна. Энэ тухай  Пушков   сэтгүүлчдэд тухайн  асуудлаар болон тогтоолыг баталсан тухай  тайлбар хийхдээ  мэдэгдэв. Пушков хэлсэн үгэндээ, оросын төлөөлөгчид Ассамблейн ихэнхи депутатуудын саналаар батлагдсан тэр байдлаар  тоглоолын эсрэг санал өгсөн. Тэрээр тэмдэглэхдээ, оросын парламентчид тогтоол нь  хоёрдмол   утгатай болохыг шууд олж харсан гэв. “Нэг талаас уг тогтоолд Кофи Аннаны Сирийн байдлыг тогтвортой болгох төлөвлөгөө нь дэмжлэг олж  байгаа боловч, нөгөө талаас энэхүү төлөвлөгөө нь  биелэгдэх ямарч боломжгүй юм. Яагаад гэвэл, уг баримт бичигт талуудын нэг болох  албан ёсны эрх баригчдыг    буруутгаж байна“ гэж  Пушков тайлбарлав. Түүний үзэж байгаагаар, “одоо энэхүү тогтоолоор Сирийн ирээдүйг Башар Асадгүй байгуулах ёстой гэж үзэх нь тогтоолыг  зохиогчид өөрсдийгөө мухардалтанд оруулж байна” .