АОЛ-ийн орнууд НҮБ-ын дүрмийн 7 хэсэгт заасны дагуу  Сирид  хориг арга хэмжээ авахыг уриалсангүй. Энэ тухай Каирт болсон  хэвэлэлийн бага хурал дээр тус байгуулагын ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби мэдэгдэв. “АОЛ-ээс гаргасан баримт бичгийн эцсийн хувилбарт НҮБ-ын Дүрмийн 7-р хэсгийг дурдаагүй бөгөөд баримт бичигт  Сирийн энгийн иргэдийн хамгаалалтыг хангаж, хүчирхийллийг нэн даруй  зогсоохыг уриалсан гэж аль-Араби мэдэгджээ. Өмнө нь нилээд хэдэн  ХМХ- үүдийн  уламжилснаар, арабын орнууд  нь НҮБ-ын Дүрмийн 7 хэсгийг  Сирид үргэлжилсээр байгаа хүчирхийлэлтэй холбогдуулан хэрэгжүүлэхийг урилж мэдэх байсан юм.  Түүнчлэн, үүнд гадаадад байгаа Башар Асадын дэглэмийг эсэргүүцэгчдыг нэгтгэсэн   Сирийн  үндэсний зөвлөл уриалж байсан.  НҮБ-ын Дүрмийн 7 хэсгийг АЗ-ийн шийдвэрээр хэрэгжүүлдэг.   Учир нь энх тайван, аюулгүй байдлыг сэргээн тогтоохын тулд  хориг арга хэмжээ авч, шаардлагатай бол цэргийн хүчнийхнийг оруулдаг.  Пүрэв гаригт Каирт АОЛ-ийн ГХЯ-ны тэргүүн нарын шуурхай хуралдаанаар Сирийн болон Суданы асуудлуудыг хэлэлцэв. Арабын сайд нар НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны  төлөөллийг дэмжиж, сирийн эрх баричгдыг дэлхийн хамтын нийгэмлэгээр сайшаагдсан байдлыг зохицуулах төлөвлөгөөг бүрэн хэмжээгээр нь биелүүлэхийг уриалав. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд сөрөг  хүчнийхнний отрядууд  болон Асадын цэргүүдийн  хооронд эвлэрэл зарласан юм.Нөгөөтэйгүүр, Сирид сөрөг хүчнийхний  болон засгийн газрын цэргүүдийн байлдааны ажиллагааны тухай    мэдээлэл ирсээр байна. Урьдын адил энгийн иргэд амь насаа алдсаар байна. Үүнтэй холбогдуулан АОЛ  Сирид  эвлэрэлийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянах  олон улсын ажиглагчдыг нэн даруй илгээхийг  уриалжээ.