Хятадын тал ОХУ болон БНХАУ-ын хоорондын харилцааны хөгжил эерэг хандлагаа хадгалсаар байх болно гэдэгт итлэглтэй байгаагаа илэрхийлэв. Энэ талаар Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго ОХУ-ын ЗГ-ын шадар сайд Дмитрий Рогозинтой баасан гаригийн өглөө нам-засгийн Жуннаньхай дахь өргөөнд болсон уулзалтын үеэр тэмдэглэв.  Оросын шадар сайдтай хийсэн  яриандаа Дай Бинго тэр  сургуулийн сурагч байхдаа хятад-оросын найрамдлын нийгэмлэгийн гишүүн байснаа санан дурсаж, тэр цээжиндээ Хятад, Оросын найрамдлыг бэлэгдсэн  тэмдэг зүүж байсан гэв. Дмитрий Рогозин  хэлэхдээ, Орос, Хятадын  хоёр талын цаашдын   харилцааны хөгжилд итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Баасан гаригт Рогозины БНХАУ-д хийж байгаа хоёр хоногийн айлчлал өндөрлөнө.