НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун  хоёр тал “Аннаны төлөвлөгөөг дэмжсэн байтал” Сирийг  шинээр бөмбөгдөж буйд  нэн түгшиж байна. Энэ тухай Пан Ги Мун тэмдэглэхдээ, энхийг зохицуулах төлөвлөгөө хүчтэй зөрчигдсөнийг нэн даруй зогсоох шаардлагатай  гэж хэлснийг  Би-Би-Си уламжлав. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга  хэлсэн үгэндээ саяхан Хама хотод болсон дэлбэрэлт нь анхааралын гадна үлдээгүй гэлээ.  ЗГ-ын ХМХ-үүдийн уламжилж буйгаар бөмбөгдсөн байшингуудыг бөмбөг хийх үйлдвэр болгон ашиглаж байгаа аж.