“Улс орон иргэний эрх чөлөөг хөгжүүлэх утгаараа жинхэн урагшилсан гэж үзэж байна. Энэ бол чухал  юм шүү гэж” оросын ерөхийлөгч Дмитрий Медведев оросын сэтгүүлчдийн, асуултуудад шууд нэвтрүүлгээр хариулахдаа мэдэгдэв. Уг ярилцлага нь Медведевыг ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас явахын өмнөх сүүлчийн ярилцлага юм.

Дмитрий Медведев эрх чөлөө бол хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгодог хосгүй мэдрэмж гэж онцлон тэмдэглэв. Энэ нь нийтлэг байдал, гэхдээ хүн бүрийн өөрийн мэдрэмж. Медведев  тэмдэглэхдээ, энэ утгаараа түүний ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Орос улс нилээд хүчтэй дэвшилтэнд хүрсэн. Төрийн тэргүүний хэлсэнээр,  үүнийг  сүүлийн үеийн  үйл явдлууд гэрчлэх бөгөөд, ялангуяа олон нийтийн жагсаалууд.

Сүүлийн жилүүдэд Орос улсад юу болж байгааг харцгаа. Миний бодход бид үнэхээр иргэний эрх чөлөөг хөгжүүлэх тал дээр хол алхасан. Хэн нэгэнд энэ нь хулчгар санагдаж болох юм, хэн нэгэнд эсрэгээр дэндүү санагдаж, урьд нь болоод л байсан, юундаа ингэж давардаг байна ч гэж бодогдож болох юм. Миний бодлоор бол бид нилээд алхам ургашилсан. Харин эрх чөлөө байна уу, үгүй юу гэдгийг олон янзын талбай дээр гарч жагссан тэдгээр хүмүүсээс асууя л даа.

Тэдний цагаан, улаан, хөөхийн алины төлөө байгаа нь огт хамаагүй. Ингэхдээ би тэдгээрийн ихэнхи нь: би эрх чөлөөтэй гэж хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл, би өөрийн байр суурьтай, олон юм надад таалагддаггүй. Эсвэл эсрэгээр, надад бүх юм таалагдаж байна. Үүнд бүү гар хүр: Би эрх чөлөөтэй хүн. Эрх чөлөө бол – өөрийн мэдрэмж, энэ утгаараа бид багагүй юм хийсэн.

Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев оросын телевизүүдийн сэтгүүлчдийн асуултуудад хариулах шууд нэвтрүүлэгээр үеэр Ойрхи-Дорнодын засаглал экстремистүүдийн гарт орохыг үгүйсгэсэнгүй. Төрийн тэргүүн тэмдэглэхдээ, Орос улс  өөрийн бизнес сонирхолуудыг хээргжүлэх үед бүс нутагт ийм  заналхийллэл болзошгүйг тооцож буй юм.

Тэрээр “арабын хаврын үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултанд хариулахдаа, Дмитрий Медведев “арабын хавар намар дуусна” гэж шууд болон шоглон хэлэв. Оросын ерөнхийлөгчийн хэлснээр, бүс нутгийн үйл явдлын үр дүнд радикалууд засгийн эрхэнд гарахыг оролдох болсон бөгөөд Орос улс ийм хүчин зүйлийг өөрийн сонирхолуудыг хэрэгжүүлэхийн тулд тооцохгуй байхын аргагүй юм.

Арабын ертөнцид болж байгаа нөхцөл байдлын тухайд гэвэл, тэндхийн байдал тогтворгүй байгаа. Засгийн эрхийг бүхэлд нь  радикалууд авахаар тэмцэж байна. Тэгээд тэдэнтэй ажиллахад нилээд хэцүү байх нь. Манай америкийн болон европын  түншүүдэд энэ тухай би урьд нь ярьж байсан. Ингэхдээ тэдэнд аливаа өөрчлөлтийн зорилго засгийн эрхийг экстремистүүдэд шилжүүлэхийн тулд байж хэрхэвч болохгүй гэж ярьж байсан. Гэтэл тийм заналхийлэл гарч байна. Гэхдээ эдгээр улс орнуудын иргэд зөв сонголт хийнэ гэдэгт найдах л үлдэж байна. Бид тэнд гадаад бодлогын сонирхолуудтай.

 Эдгээр улсуудтай бид найрсаг харилцаатай байх болно. Тэдэнтэй худалдаа хийхийг хүсч байна. Хүнсний худалдаа наймаа хийхийг хүсч байна. Манай улсын  алдаршуулсан зэвсгийн наймааг хийх болно. Үүнийг бид боломжоороо хийх болно. Одоогоор урьталуудаа өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна. Гэхдээ бид геополитикийн бодит байдлыг тооцон үзэж байна. Мэдээж хэрэг, зарим тохиолдлуудад бид нийлүүлэлтээ түр зуур зогсоогоод байгаа юм.       

Дмитрий Медведев телевизийн сэтгүүлчидтэй шууд нэвтрүүлгээр нэг бус удаа ярилцлага хийсэн юм. Үүний өмнө өнгөрсөн намар Дмитрий Медведев холбооны телевизийн сувгуудын захирлуудтай уулзаж ярилцсан юм. Өнөөдөр тэр холбооны сувгуудын төдийгүй сөрөг хүчний телевизүүдийн сэтгүүлчдийн тавьсан асуултуудад хариулж байна.