ШХАБ компьтерийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн газрыг байгуулана. Казахстанаас ийн санал дэвшүүлжээ. Энэ саналыг ШХАБ-ын гишүүн орнуудын ДХЯ-дын сууринд ахар богино хугацаанд хэрэгжүүлж болно гэж шинжээчид үзэж байна. Казахстанас мөн төслийг Орос улсад олгов. Ойрын үед төслийг Орос гүйцээж боловсруулан зохих хуулийн төсөл болгох юм.

Интернет аж амьдралын орон зай болсон өнөөгийн нөхцөлд хянан шалгах ийн тусгай газар зайлшгүй чухал. Тэнд гэмт хэрэг олонтаа үйлдэж эсвэл хууль зөрчих бодит ажиллагааг бэлтгэж байна гэж Group-IB компанийн төлөөлөгч Богдан Вовченко тайлбарлан хэлээд: «Олон улсын цагдаагийн байгууллага компьютерийн хүрээнд үйлдэх гэмт хэрэг төдийгүй Интернеттэй холбоотой янз бүрийн зөрчилтэй  тэмцэж мэднэ. Компьютерийн хүрээнд гэмт хэрэг уйлдэгчид  Интернетийг аминч зорилгоор баяжахаар, янз бүрийн жишээлбэл хэт даврагч байгууллагууд үзэл санаагаа сурталчилж, талынханаа өөгшүүлэхэд хэрэглэж байна. Тэр ч байтугвай террорын булгууд компьютерийн технологийг террорын ажиллагаа явуулахад хэрэглэж мэднэ» гэсэн санал бий гэлээ.

ШХАБ-ын гишүүн орнууд компьютерийн аюулгүй ажиллагааг хангах тусгай анги салбартай юм. Шинэ тусгай газрыг тэдгээрийн үндсэн дээр амархан байгуулж болно. Гэвч тус байгууллагыг олон улсын түвшинд гаргаж, ШХАБ-ын гишүүн орнуудын хооронд хууль тогтомжийн асуудлуудыг уялдуулан зохицуулахад нэлээд хэцүү гэж интернет шинжлэн судлаач Екатерина Аксёнова үзэж байна. Хууль тогтоох, хууль зүйн практик ажиллагааг Интернетэд тохируулан гүйцээж боловсруулахын тулд маш олон нормативын баримт бичгийг өөрчлэх хэрэгтэй. Одоо бүх улсын хууль тогтоомж компьютерийн хүрээнд үйлдэж буй гэмт хэрэгтэй тэмцэж, Интернет, олон нийттэй харилцах сулжээний үүсгэж буй  өдөр дутмын асуудлыг тэр болгон шийдвэрлэж чадахгүй байна. Хууль сахиулах зарим байгууллагын үйл ажиллагааны тухайд гэвэл улс хоорондын ямар нэг нэмэлт хэлэлцээрийн хүрээнд нийцүүлж болно. Юу гэвэл одоо ч хамтрасан арга хэмжээ авах боломж олгосон дэд бүтэц байгаа гэж Аксёнова хэллээ.

ШХАБ-ын хүрээнд тусгай газрыг байгуулах тухай Казахстаны санаачилга улс төрийн шалтгаантай гэж Екатерина Аксёнова цааш нь хэлээд: «Энэ нь компьютерийн орчинд АНУ-ын зонхилох нөлөөг тэнцүүлэх гэсэн оролдлого мөн. Тус улсын маш хүчирхэг салбар анги дэлхий даяар компьютерийн хүрээнд үйлдэх гэмт хэрэгтэй тэмцэж байна. АНУ босогчид, өөрөөр сэтгэгчид болон АНУ-тай дайсагнаж буй дэглэмийг устгахыг оролдогчидтой  холбоотой «тоот дипломат чиглэл» гэгчтэй байна. Түүнчлэн тус улсад янз бүрийн улсад зүсэн зүйлийн босогчдыг дэмжих томоохон хөтөлбүрүүд байгаа. Иймээс ШХАБ компьютерийн орчинд гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн газрыг байгуулснаараа тэнцвэрийг олохыг оролдож байна» гэв.

Казахстан, Орос, Тажикистан улсууд  компьютерийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нийтийн байгууллагыг бий болгох саналыг бүрэн дэмжиж байна. Түүнчлэн Киргиз Узбекистан хоёр улс бас дэмжих бололтой. Харин Интернетэд хяналт тавих асуудалд нэлээд хатуу хандаж байгаа Хятад улс шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэх юм.