Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэвлэл мэдээллийн хэрэгсэл ногдуулсан хяналтын ямар ч илрэлийг төр хөндлөнгөөс оролцох хэрэг хэмээн үзэж, эдгээр хэрэгслийн удирдлагад сэтгүүлчдийн хамт олон, нийт олны эрэлт хэрэгцээ, өөрсдийн ойлголтын тэнцвэрийг эрх баригчдын оролцоогүйгээр олохыг санаачлав. «Манай үндсэн хуулиар ийн хяналтыг хориглосныг дурдая. Хяналт илэрсэн тохиолдолд төр оролцох ёстой» гэж Медведев оросын телевизийн сувгуудад ярилцлага өгөхдөө тэмдэглэв. Хэвлэл мэдээлоийн хэрэгслүүдийн дотоодын бодлогын тухайд гэвэл энэ асуудлыг зохих компаниудын удирдлага, сэтгуулчдийн хамт олон болон тэдгээрийн бүтээгдэхүүн хэрэглэгчид шийдвэрлэх ёстой гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев үзэж байна.