Орос улсын төдийгүй гадаадын бусад орнуудын гудамж талбайд улбар шар-хар өнгийн зураастай туузыг олж харж болно. Энэ нь “Георгийн тууз” олон нийтийн хөдөлгөөн хүчээ авч байгааг гэрчилж буй юм. 1945 оны Эх орны дайны ялалтын бэлэг тэмдэг болох энэхүү тууз залуучуудын дунд их дэлгэрч байна. Тэдний уриа: Өвөөгийн Ялалт-миний Ялалт!”. Аугаа эх орны дайны Ялалтын баярыг  Орос улсад 5-р сарын 9-ний өдөр тэмдэглэдэг юм.

«Оросын дуу хоолой» радиокомпани “Георгийн тууз” кампанит ажилд зургаа дахь жилдээ оролцож байна. Дэлхийн янз бүрийн улс орнуудад мянга мянган хүн биднээс улбар шар-хар өнгийн тууз бэлэгнд авч байна гэж “Оросын дуу хоолой” радиокомпаний олон улсын төслийн зохицуулагч Софья Бережкова ийн ярьж байна. Манай олон сонсогчид бидэнд Дэлхийн II дайны дурсамжууд, талархалтай захидал ирүүлсэн байна. Тэд өөрсдийн юм уу, аль эсвэл ахмад үеийнхнээсээ сонссон дурсамжуудаас бичжээ. Энэ жил Георгийн туузыг илгээж эхлээд байна. Бид туузыг эх орон нэгтнүүдийн клуб, Оросын анд нөхдийн холбооны  шугамаар юм уу, бидэнд захидлаар хандсан манай бүх сонсогчдод илгээж байна. Энэ жилийн манай сайтын зургийн галерейд Ялалтын баярын үеийн, тухайлбал, “Оросын дуу хоолой” радиосонсогчдийн туузтай зургуудыг тавих болно. Боломжийг ашиглаад та бүхэнд удахгуй болох Ялалтын баярын мэнд хүргэе!

Георгийн тууз – бол байлдааны шагналуудын хэсэг нь юм. Анх тууз нь 1769 онд Ариун Георгийн одонтой цуг цэргийнхний хүрмэн дээр гарч ирсэн юм. Тэр цагаас хойш Орос улсад улбар шар-хар өнгө хосолсон зураастай тууз цэргийн сүр хүчийг илэрхийлэх болсон.

Болгарт бидэнд ирүүлдэг “Георгийн туузын” тоо хэмжээ нэмэгдэж буй нь сайхан хэрэг юм. Яагаад гэвэл эхний жилүүдэд Болгарт тууз хүрэлцдэггүй байсан гэж Болгар дахь Оросын эх орон нэгтнүүдийн зохицуулах зөвлөлийн тэргүүн Марина Дадиковян цохон тэмдэглэж байна. Бид өөрсдөө туузыг хийж байлаа. Харин одоо бүх зүйл болж байна.