Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев эрх баригч “Нэгдсэн Орос” намыг Владимир Путины оронд тэргүүлэхэд бэлэн байгаа бөгөөд түүнчлэн улс төрийн нэгдлээс тэргүүнээр сонгосон тохиолдолд бус, харин өөрөө тус намд элсэх бодолтой гэв. “Хэрвээ намыг тэргүүлэх санал надад ирвэл, ингэхдээ одоогийн тэргүүн нийтийн өмнө тавьсан байгаа, би энэхүү саналаас татгалзахгүй. Энэ тухай тэр оросын телевизийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн. 4-р сарын 24-нд тэр “Нэгдсэн Орос” намын удирдлагатай хийсэн уулзалт дээр сонгогдсон ерөнхийлөгч Владимир Путин энд хийсэн мэдэгдэлдээ, 5-р сарын 7-нд болох ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа 2008 оноос ажиллаж байсан намын өндөр албан тушаалаа орхих бодолтой тухайгаа хэлсэн. Тэрээр 5-р сарын хоёрдугаар хагаст “Нэгдсэн Орос“ намын шинэ тэргүүнийг батлах тус намын их хурлыг явуулах саналыг тавьсан юм.