Орос Хятад хоёр улс цэргийн томоохон сургуулийнхаа явцад тэнгист харилцан ажиллагаа явуулж, байлдааны буудлага хийлээ. Өнөөдөр Шар тэнгист цэргийн сургуулийн идэвхтэй үе дуусав. Хоёр орны байлдааны 20 гаруй хөлөг онгоц цэргийн сургуульд оролцов. Террорист, далайн дээрэмч хэмээн болзлон үзсэн этгээдүүдтэй тэмцэхэд нь тэнгисчдэд тэнгисийн явган цэргийн анги, байлдааны нисдэг тэрэг, нисэх онгоцууд туслав. Цэргийн сургууль нь ямар нэг гуравдахь улсын эсрэг чиглэгдээгүйг Москва Бээжин хоёр гадаадын түншүүддээ анхааруулав.

Гэсэн ч орос-хятадын хамтрасан цэргийн сургууль цаг хугацааны хувьд Япон, Өмнөд Солонгос хоёр улсыг оролцуулсан АНУ, Филиппиний Тэнгисийн цэргийн өргөн хүрээтэй сургууль болон Австралийн Өмнөд Хятадын тэнгист явуулсан цэргийн сургуультай давхцав. Энд байгаа хэдэн арлын талаар Хятад ба түүний хөрш орнуудын хооронд үүссэн нутаг дэвсгэрийн асуудлыг хурцатгав. Хятад улс Оростой хамтран цэргийн сургууль явуулснаараа бүс нутагт буурьтай холбоотонтой байгаагаа харуулсан хэмээн зарим түүний дотор хятадын шинжээчид үзэж байна.

Энэ нь 2005 оноос хойш Орос Хятад хоёр улсын явуулж буй  тэнгисийн цэргийн 5 дахь сургууль билээ. Харин ийн сургууль одоо анх удаа  сонирхол их татсан юм. Бээжин Орос улстай цэрэг-улс төрийн холбоо тогтоовол зохино гэсэн асуудлаар хятадын блогийн орчинд санал шуумжлэл өрнүүлэв. Япон, Өмнөд Солонгос, Филиппин улсууд АНУ-ыг холбоотон болгосон юм. Тэгвэл Хятад ямар учраас ганцаар байх вэ гэж хятадын блог хөтлөгчид асуун тэмдэглэжээ. Оросын геополитикийн академийн шинжээч Константин Сивков санал шуумжлэлд нэгдэн хэлэхдээ: «Хятадын блог хөтлөгчдийн санал геополитикийн үүднээс зөв байна. Орос Хятадын холбоог байгуулвал тэр үнэн чанартаа Евразийг бүрэн хамрана. Ийн холбоо цэрэг-улс төрийн агуулгаар бут цохигдошгүй чанартай болно. Орос Хятад хоёр улс холбоотнуудын хувьд тун ашигтай геополитикийн байрлалтай болно. Хятад улс Оросын хувьд АНУ-аас ойр юм. Хятадтай холбоо байгуулвал АНУ-ыг тулгуурлснаас илүү аюулгүй системийг төлөвшүүлнэ» гэв.

Цэргийн эвсэл байгуулах тухай огт өгүүлэхгүй байна. Харилцан ажиллагаа явуулж түүний дотор цэргийн сургууль хам ран явуулах тухай л өгүүлж байна. Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев ийн байр суурийг бас баримталж байна. Тэрээр хэлэхдээ: «Орос Хятад хоёр улсаас холбоо байгуулах асуудлаар санал шүүмжлэл явуулахад эртдэнэ. Бид эдийн засаг, улс төрийн бат бэх харилцаа холбоотой юм. Гэвч аюулгүй байдлын хүрээнд бие биеэ сэжиглэдэг. Энэ нь хоёр орны цэрэг-эдийн засгийн чадавхи өөр өөр байгаатай холбоотой. Хятад хүчний төвийн хувьд төлөвших тусам холбоо байгуулах боломж багасах юм. Одоогоор стратегийн түншлэлийн талаар л ярьж болно» гэв.

АНУ-ыг сөрөн зогсох холбоо Оростой байгуулах тухай хятадын цэргийн шинжээчдийн үг яриа бол олон нийтийн санал шүүмжлэлийг ашиглан улс төрийн шийдвэр гаргах нарийн түвэгтэй үйл явцын хүрээнд сөрөж үзэх төдий арга хэмжээ хэмээн Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үзэж байна: «Хятадын туухийн нэн чухал ХКН-ын их хурлын өмнө үүнийг харгалзвал чухал. Их хурал энэ намар хуралдана. Энэ завсар хөгжлийн зонхилох хандлагын асуудлаар янз бүрийн санал сөргөлдэж мэднэ» гэж Яков Бергер хэллээ. Ийн нөхцөлд Орос улс тэнцүү бодлого явуулж, Хятадтай ч, АНУ-тай ч харилцахдаа ашиг сонирхолоо хамгаалах ёстой гэж шинжээч Яков Бергер үзэж байна.