Орост засаг дарга нарын сонгуулийг сэргээв. Улсын дум (парламентын доод танхим) энэ тухай хуулийг гуравдахь хэлэлцүүлгээр бүрэн төгс батлав. Өнгөрсөн оны 12-р сард төрийн тэргүүн Дмитрий Медведев Улсын хуралд илгээлтээ толилуулан үг хэлж, улс төрийн системийн шинэтгэлийн эхлэл тавьсан юм. Дараа нь ерөнхийлөгч засаг дарга нарыг шууд сонгох, бүртгүүлэхэд шаардлагатай намын гишүүдийн наад захын тоог цөөрүүлэх, сонгуульд оролцохын тулд гарын үсэг зуруулах болзлоос намуудыг чөлөөлөх зэрэг гурван хуулийн төслийг хэлэлцүүлэхээр Улсын думд оруулсан юм. Одоо ерөнхийлөгчийн санаачилгыг хууль болгон батлав. Намуудын тухай хууль бур 4-р сарын эхээр хүчин төгөлдөр боллоо.

Өөрчлөлтийн гол зорилго оросын иргэдийг улс орныхоо улс төрийн амьдралд илүү идэвхтэй оролцуулахад оршино. Засаг дарга нарыг ахин шууд сонгох нь мөн шинэтгэлийн гол хэсгийн нэг юм. Эл асуудлаар нэлээд ширүүн маргаан үүсэв. Улсын думд сонгогдсон намуудаас 150 орчим засвар санал болгожээ. Тэн хагасы нь харгалзан батлав. Бүс нутгийг тэргүүлэхийг хүссэн аль ч улс төрч орон нутгийн засаг захиргааны ба ерөнхийлөгчийн «шалгалтыг» давах ёстой. Орон нутгийн хурлын депутатуудын 5-аас 10 хувь хуртэл нь нэр дэвшэгчийг дэмжих ёстой.

Энэ болзол ОХУ-ын КН ба «Шудрага Орос улс» намуудын фракцуудын дүргүйцэл төрүүлэв. Шаардлагатай тооны санал авахад хэцүү гэж сөрөг хүчний төлөөлөгчид мэдэгджээ. Энэ баримт бичиг ноцтой саад болж мэднэ гэж «Шудрага Орос улс» фракцын удирдагч Сергей Миронов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Орон нутгийн хурлын сөрөг депутатуудын бодит тоог харгалзвал 5-10 хувь шалгалт биш сөрөг хүчний нэр дэвшэгчдийн замд гарах бодит саад болж мэднэ» гэв.

Хүнд, онцгой хүнд гэмт хэрэг үйлдсэн тул шоронд хоригдоогүй бүс нутгийн дээд албан тушаалд нэр дэвшэгч намын гишүүн, намын гишүүн биш ба биеэ дааж нэр дэвшсэн хүн байж болно. Төрийн тэргүүн нэр дэвшэгчээ засаг даргын албан тушаалд дэвшүүлсэн намууд болон биеэ дааж нэр дэвшигчидтэй зөвлөлдэж мэднэ. Төрийн тэргүүн уулзаж ярилцсан ч хориг тавих ёсгүй гэж Улсын думын үндсэн хуулийн хууль тогтоомж, төрийн байгуулалтын асуудал эрхлэсэн хорооны тэргүүн Владимир Плигин хэлээд: «Ерөнхийлөгчийн ийн зөвлөлдөөний хууль ёсны үр дүнг тодорхойлоогүй. Энэ арга хэмжээ хориглох шинжгүй болно. Харин бүс нутгийн хүн ам олны дэмжлэг хүлээж сонгогдсон ерөнхийлөгчийн байр суурийг анхаарах нь дамжиггүй» гэв.

Бүс нутгийн тэргүүн тус тус таван жил хоёр хугацаа дараалан албан тушаалаа хаших юм. Мен хууль тогтоомжийг зөрчсэн эсвэл үүргээ шудрага бусаар биелүүлсэн засаг даргыг дуудан буцааж болно. Шуух ийн зөрчлийг илрүүлэн тогтоох ёстой. 2005 онд засаг даргыг сонгох ёс журмыг хучингүй болгосон билээ. Тэр үеэс хойш оросын ерөнхийлөгч бүс нутгийн удирдагчдыг томилов. Одоо түүнээс хойш долоон жил өнгөрсний дараа энэ оны 10-р сараас оросын бөс нутгийн оршин суугчид удирдагчаа өөрснөө сонгож эхлэнэ.