Авилгатай тэмцэх тэмцлийг төрөөс явуулах ёстой, гэхдээ иргэдийн идэвхитэй оролцоотой. Энэ тухай өнөөдөр Дмитрий Медведев телевизийн ярилцлагадаа мэдэгдэв. Тэрээр мэдэгдэхдээ, Оросын Мөрдөн байцаах хороо нь авилгатай холбоотой 17 мянган гэмт хэргийг шалгаж байна, одоогоор энэхүү тэмцлийн ажлын үр дүн “даруухан” байна. Учир нь түшмэлүүд бол корпорац юм. Тэрээр хэлэхдээ, жил бүр авилга холбоотой хэргийн бүртгэл болон авилгатай холбоотой мөрдөн байцаалтын ажил нэмэгдсээр байна. Үүний дүнд Оросын мөрдөн байцаах хороо авилгатай холбоотой  53 зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүлж, авилгын схемд сэжигтнээр татагдсан нилээд хэдэн захирагчдыг огцруулсан. Тэдгээрийн заримд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж Медведев хэллээ.