Өнөөдөр оросын «Паллада» дарвуулт онгоц японы Нагасаки боомтод оров. Тэр  том дарвуулт  онгоцуудын наадамд оролцоно. «Паллада» бол тэнгисийн баяр наадамд оролцох томоохон зургаан дарвуулт онгоцны нэг юм. Өнөөдөр Нагасаки зогсоолд парад болно. Дараа нь үзэгчид эдгээр дарвуулт онгоцоор орох юм. 4-р сарын 29-нд хөлөг онгоцуудын багийн гишүүд дарвуулыг босгон татах арга ажиллагааг олонд үзүүлнэ.Оросын «Паллада» дарвуулт онгоц бүр 1-р сарын 27-нд Владивостокаас гараад өмнөд солонгосын Пусан, хятадын Шанхай Дялянь, вьетнамын Вунгтау боомтууд ба Сингапурт оржээ. Оросын залуу тэнгисчдээс гадна Шанхайн далайн судлалын их сургууль болон Сингапурын тэнгисийн академийн сонсогчид энэ удаагийн аялалын үеэр «Паллада» дарвуулт онгоцон дээр дадлага хийж байгаа нь тэмдэглэлтэй үйл явдал юм.