Орос, Хятадын «Тэнгисийн харилцан ажиллагаа-2012» цэргийн хамтрасан сургууль төгсгөлийн үед шилжлээ. Өнөөдөр хоёр орны байлдааны хөлөг онгоцуудын парад 4-р сарын 22-нд Шар тэнгист эхлэсэн цэргийн сургуулийн дээд цэг болно. Эдгээр хөлөг онгоц парад эхлэхээс хэдхэн цагийн өмнө цэргийн сургуулийн практик үеийн хүрээнд хэдэн арга ажиллагааг сургуулилах юм. Тухайлбал Адены буланд далайн дээрэмчдийн эзлэсэн хөлөг онгоцуудыг суллах гэх мэт ажиллагааг сургуулилахаар төлөвлөжээ. Дараа нь тэнгисийн байг их буугаар буудах, гүн усны бөмбөг хэрэглэх, агаарын байг зенитийн их буугаар сөнөөх сургууль хийнэ. Орос-хятадын цэргийн сургууль 4-р сарын 27-нд дуусах юм.