Өнөөдөр Европын Парламентын ассамблейн депутатууд Сирийн асуудлаар тогтоол гаргана. Оросын төлөөлөгчдийн тэмдэглэсэнчилэн тогтоолын төсөл тэнцүү шинжтэй хийгээд мөргөлдөөнд татагдан оролцож байгаа хоёр талд адил тэгш шаардлага тавьж байна. Баримт бичиг гал зогсоох дэглэмийг даган мердэж төдийгүй цаашид ардчилсан өөрчлөлт гаргах асуудлаар хэлэлцээ хийж эхлэхийг уриалжээ. Гэсэн ч хэлмэгдэл гарсаар байна гэсэн мэдээ Сири улсаас ирээд байна. Өчигдөр Хама хотноо дэлбэрэлтийн уршгаар 12 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархдав. Ийн ажиллагааг чухам хэн санаачилсан нь тодорхой бус байна. НҮБ-ын ажиглагчид өчигдөр Хомсод очлоо. Тэд орон нутгийн оршин суугчидтай уулзаж, хотын эвдрэл нуралтыг үзэж дүгнэв. Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров болон өөрчлөлт гаргах, чөлөөлөгдэхийн төлөө Сирийн сөрөг фронтын төлөөлөгчид хямралаас гарах арга замыг Москвад авч үзэж хэлэлцэх юм.