Сүүлийн жилүүдэд Орос улс иргэний эрх чөлөөг бэхжүүлэх замаар амжилттай явсан гэж ерөнхийлөгч Дмитрий Медведевэв үзэж байна. Москвагийн цагаар 12:00 ерөнхийлөгч шууд нэвтрүүлгээр оросын телевизийн сэтгүүлчдийн асуултанд хариулж эхлээд байна. Улсын эдийн засгийг нүүрсустөрөгчийн хараат байдлаас арилгах ажлын тухай ярихдаа, үндэсний эдийн засгийг улс орныг амжилттай загварчлахын тулд өөрчлөх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Ийм маягийн ярилцалага нь төрийн тэргүүний хувьд уламжлал болсон бөгөөд янз бүрийн хэлбэрээр явагдаж байсан юм. Сүлийн уулзалт өнгөрсөн оны 9-р сарын 30 нд  болсон бөгөөд тэр үед ерөнхийлөгч “Первый канал”, “Россия”, “НТВ” сувгуудын захирлуудын тавьсан асуултуудад хариулсан. Энэ удаа Медведев эхний гурван сувгийн сэтгүүлчидтэй төдийгүй бусад телевизийн сэтгүлчдийн тавьсан асуултуудад хариулна. Төрийн тэргүүн 5-р сарын 7-нд Владимир Путиныг ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа албан тушаалаасаа өөрчлөгдөж, сайд нарын танхимыг тэргүүлнэ.