Хятад улстай цэрэг-техникийн хамтын ажиллагаа нааштай давшингүй хөгжиж байгааг ОХУ-ын БХ-ын сайд Анатолий Сердюков тэмдэглэв. Хятад улс Агаарын довтолгооноос хамгаалах С-400 «Триумф» шинэ системийг одоо ч худалдан авахад бэлэн байна. Гэвч тэдгээрийг тус улсад 2017 оноос наана нийлүүлж эхлэхгүй гэж сайд мэдэгджээ. Энэ нь техникийн шалтгаан болон С-400 зенитийн пуужингийн системээр өөрийн армийг хангах зүй ёсны шаардлагатай холбоотой гэж Сердюков тэмдэглэв. Энэ намар орос-хятадын цэрэг-техникийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан болох тухай сайд мэдээлэв. Хятадын түншүүд маань С-400 системийг бүр 2015 оноос авах хүсэлтэй байна гэж Сердюков хэлэв. С-400 шинэ системийг  нийлүүлэх цаг хугацаа шинэ заводуудыг ашиглалтад оруулахаас шалтгаална гэж Оросын БХ-ын сайд тэмдэглэлээ.