АНУ цөмийн хөтөлбөрий нь асуудлаар Умард Солонгост улам хүчтэй шахалт үзүүлэхийг Хятадаас шаардана гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдлээ. Америкийн тал Хятадтай нягт хамтран ажиллаж» чиг бодлогоо өөрчлөхэд БНАСАУ-ыг албадахын тулд улс төрийн ба өөр бүх хөшүүргээ хэрэглэхийг тус улсад зөвлөж байна. «Хятад улс Солонгосын хойг ба Зүүн-хойд Азийн энх амгалан, тогтвортой байдалд зохисгүй нөлөөлж мэдэх ямар ч үйл ажиллагааг эсэргүүцэж байна» гэж өчигдөр БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Цуй Тянкай мэдэгдлээ. Умард Солонгост хийж мэдэх цөмийн түршилт «Хятадын үндэсний аюулгүй байдал болон сонирхогч талуудын ашиг сонирхолд заналхийлнэ» гэж дипломат ажилтан хэлжээ. Америк-хятадын ээлжит яриа хэлцээ ирэх долоо хоногт болох ёстой.