Өнөөдөр Энэтхэг улс дэлхийг алсаас тандах Risat-1 хиймэл дагуулаа дэлхий орчмын тойрог замд гаргав. Энэтхэгийн хиймэл дагуул бухий PSLV-C19 зөөгч пуужинг Андхра-Прадеш мужийн сансрын хөлгийн буудлаас хөөргөсэн тухай энэтхэгийн телевизийн сувгууд мэдээлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар энэтхэгийн мэргэжилтнүүд Risat-1 хиймэл дагуулыг зохион бүтээж үйлдвэрлэсэн байна. Хиймэл дагуул дэлхийн гадрагыг ажиглаж, түүний дотор гай гамшгийн аюулыг урьдчилдан мэдээлж, хөдөө аж ахуйд туслахын тулд түймрийг илрүүлэн тогтоох юм. Түүнээс гадна хиймэл дагуулын тусламжтайгаар авсан мэдээллийг улс орноо батлан хамгаалах эрх ашгийн үүднээс хэрэглэхийг телевизийн сувгууд тэмдэглэв. Хиймэл дагуулыг тойрог замд таван жилээс багагүй хугацаагаар ажиллуулахаар төлөвлөсэн байна.