БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ли Кэцян оросын удирдагчидтай уулзана. Тэрээр 4-р сарын 26-нд Орос улсад айлчлах тухай Бээжинд БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Чэнь Гопин сэтгүүлчдэд мэдээлжээ. Ли Кэцян ерөнхийлөгч Медведев, ерөнхийлөгчээр сонгогдсон Путин нар болон оросын парламентын дээд доод танхимуудын удирдагчидтай уулзана гэж Чэнь Гопин хэлэв. Түүнээс гадна БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд ОХУ-ын засгийн газрын дэд дарга Владислов Сурковтай уулзаж болзошгүй гэж тэрээр мэдээлэв. Эдгээр уулзалт үндсэн хэдэн чиглэлээр хятад-оросын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ахиц дэвшил гаргахад туслана гэж Хятадын ГХЯ найдаж байна.