Олон улсын сансрын станц руу нисэх ээлжит багийн гишүүн НАСА агентлагийн сансрын нисэгчдийг Орост бэлтгэлийн өндөр түвшин бишрүүлсэн гэж өчигдөр Жозеф Акаба, Кевин Форд нар Москва орчмын Оддын хотхонд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. «Сансрын нисэгчдийг бэлтгэх төвд ажиллаж байгаа сургагчдын туршлага, мэргэшил намайг гайхуулсан» гэж Акаба хэлжээ». Урьд нисэгчээр ч, инженерээр ч ажилласан. Орост  техникийн өөр системтэй ажиллах шинэ туршлагатай боллоо. Сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн сургагчид гайхамшигт  мэргэжилтнүүд юм. Тэд туршлагынхаа ачаар бидэнд их мэдлэг уламжласан» гэж Форд тэмдэглэн хэлжээ. Америкийн сансрын нисэгчид «Союз» сансрын хөлгийг өндөр үнэлэв. «Союз» хоёр орны сансрын нисэгчид ОУСС-д очиж буцах чухал хэрэгсэл болсон. Энэ нь бидний хамтын ажиллагааны тод илрэл гэж Форд хэллээ. 5-р сарын 15-нд ээлжит сансрын хөлөг ОУСС руу  нисэх юм.