Өчигдөр Оросын Улсын дум сонгуульд оролцохын тулд гарын үсэг зуруулах арга хэмжээнээс улс төрийн намуудыг чөлөөлэх тухай хуулийг батлав. Энэ хууль ёсоор ерөнхийлөгчийнхээс гадна өөр ямар ч сонгуульд оролцохын тулд улс төрийн намууд өөрсдийг нь дэмжсэн сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлагагүй болно. Дан биеэ дааж нэр дэвшсэн хүмүүс гарын үсэг зуруулах болзолыг биелүүлнэ. Түүнээс гадна орон нутгийн сонгуульд нэр дэвшэгчидээ дэмжихийн тулд сонгуулийн нэгдлийн статустай олон нийтийн нэгдлүүд гарын үсэг зуруулах юм. Оросын ерөнхийлөгчийн сонгуульд Улсын думд сонгогдоогүй намууд урьдын адил  сонсогчдын гарын үсэг зуруулах болзолыг биелүүлнэ. Гэвч гарын үсэг зурах хүмүүсийн тоог 2 саяас 100 мянга хүртэл багасгажээ. Улс төрийн намын наад захын гишүүдийн тоог багасгаснаас хойш нам зохион байгуулах 150 орчим мэдүүлгийг Хууль зүйн яаманд шилжүүлээд байна.