Өчигдөр Улсын дум засаг дарга нарыг шууд сонгох тухай хуулийг гуравдахь хэлэлцүүлгээр бүрэн төгс батлав. Оросын 30-аас ах иргэд намаас буюу бие дааж засаг даргын албан тушаалд нэр дэвшинэ. Биеэ дааж нэр дэвшэгч өөрийг нь дэмжсэн  0,5-2 хувь хүртэл cонгогчдын гарын үсэг зуруулах болзолыг биелүүлэх  ёстой. Бүс нутаг тодорхой хэмжээ тогтооно. Ерөнхийлөгч нэр дэвшэгчдийг дэвшүүлсэн намууд болон биеэ дааж нэр дэвшигчидтэй зөвлөлдэж мэднэ. Холбооны зөвлөл  сайшаан дэмжиж, ерөнхийлөгч гарын үсэг зурвал  хууль 2012 оны 6-р сарын 1-нд хүчин төгөлдөр болно.