Норвегийн генерал Роберт Муд Сирид хэсэг ажиглагчийг тэргүүлнэ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун  АЗ-д явуулсан захидалдаа норвегийн генералыг томилох санал тавьжээ. Бан Ги Мун АЗ-ийн өнөөгийн дарга НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райсын нэр дээр явуулсан баримт бичигтээ саналы нь АЗ-ийн гишүүн 15 орны төлөөлөгчдэд танилцуулах хүсэлт тавьсан байна. АЗ-ийн хариуг 4-р сарын 27-нд өгнө гэж Райс амлав. Цэргийн 300 ажиглагч НҮБ-ын АЗ-ийн 4-р сарын 21-ний шийдвэрийн дагуу Сири улс руу явах юм. Бан Ги Мун тэднийг тус улсад ажиллуулах санал дэвшүүлсэн билээ. Эхлээд эдгээр ажиглагчид Сири улсад 90 өдөр ажиллана. Оросын дөрвөн иргэн олон улсын ажиглагчдын дотор байна.