Өнөөдөр Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев оросын телевизийн сувгуудын төлөөлөгчдийн асуултуудад шууд хариулна. Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимаковагийн мэдээлснээр манай орны дөрвөн телевизийн сувгийн төлөөлөгчид ярилцлагад оролцоно. Медведев ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаа 5-р сарын 7-нд орхино. Тэрээр ерөнхийлөгчээр сонгогдсон Владимир Путин тангариг өргөсний дараа засгийн газрыг тэргүүлэх бололтой. Мягмар гаригт Медведев төгсгөлийн илгээлтээ Төрийн зөвлөлийн гишүүдэд зориулан үг хэллээ. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд явуулсан үйл ажиллагааныхаа дүн гаргаж, шинэ засгийн газрын зорилтыг тодорхойлов. Өнөөдөр ерөнхийлөгч телевизийн сувгуудын төлөөлөгчдэд өгөх ярилцлагаа үйл ажиллагааныхаа үр дүн ба хэтийн төлөвэд зориулах бололтой.