Москвад болж байгаа “Эрхэм дээж бүтээлүүдийн дуураймалууд” үзэсгэлэн уран зургийн мэргэжилтэнүүд,цуглуулагчдыг болон жирийн сонирхогчдыг снилээд бодлогошрууллаа.  Дэлхийн шилдэг музейнүүд юу хадгалдаг вэ? Дуудлага худалдааны алханы цохилтоор толгой эргэм  их үнээр худалдагдах  тэдгээр  урлагийн бүтээлүүд жинхэн ориг бүтээл гэдгийн баталгааг хэн өгөх вэ. Эртний үнэт эдлэлийн хар захын нийт хэмжээ  ямар байдаг вэ?

Айвазовский, Рерих, Боголюбов, Кустодиев, Лагорно... Эдгээр оросын  суут зураачдын бүтээлүүдийн 15 аас -9 нь бүтээл  хуурамч болохыг 15 жилийн дараа  москвагийн цуглуулагч Игорь Возаков илрүүлжээ.Хамгийн сонирхолтой нь тэдгээр бүтээлүүдийг жинхэн бүтээл гэж магадлах экспертийн шинжилгээнүүд дээр нэг л хүний гарын үсэг байсан аж.Чухамдаа бол экспертиз үнэн худал байсны төлөө хэн ч ямарч хариуцлага хүлээхгүй гэж урлаг судлаач Надежда Губина “Оросын дуу хоолойд” ярьлаа.

«Далд нууц эртний  эд зүйлсийн ямар нэгэн том машин буюу   зах зээл ажиллаж байна гэдэгт  итгэмээргүй байна гэж Надежда Губина яриагаа эхлэв. Тэрээр цааш хэлэхдээ,  уг нь бол энд шинжээч, дилерүүд болон эртний эд зүйлсийн мэргэжилтэнүүд бүгд хамтдаа нэг баг болж ажилладаг юм ш дээ. Гэхдээ мэдэхгүй юм.  Миний бодоход, жишээ нь алдарт Третъяковскийн уран зургийн галерейд олон жил ажилласан хүн Боголюбовыг  ялгаж  чадаагүй гэдэг ойлгомжгүй байна. Хэдий сайн чанарын  дуураймал бүтээл байлаа ч жинхэн бүтээлээс ялгаатай . Бид яагаад энэ сэдвийг гаргаж тавих болсон юм бэ? гэж “Эрхэм дээж бүтээлүүдийн хуурамч хувилбарууд” үзэсгэлэнгийн сэдэвт  яриагаа буцаан оруулав. 

Яагаад гэвэл, бид хэрэв үнэхээр орос улсад  үнэт зүйлсийн хар зах байдаг л юм бол түүнийг  зогсоохыг хүсч байна.Тэгээд Орос болон дэлхийд шинчээдийн  маш том асуудал байна гэдгийг зарламаар байна. Үүнд захиргааны  болон эрүүгийн хариуцлага үгүй. Ямар нэгэн юм болход шинжээч бол  зүгээр л  ямар нэгэн хүний хүчин зүйлийг тайлбарлана. Гэтэл эрхэм дээж бүтээлүүдийн тухай яригдах үед систем бол нарийн ажиллах ёстой юм» гэж Надежда Губина хэллээ.        

Нөгөөтэйгүүр, Надежда Губина москвагийн үзэсгэлэн дээр эрхэм дээж бүтээлүүдээс тавигдсан гэдгийг батлан хэлээд “Бид эрхэм дээж бүтээлүүдийг  хуурамчууд” гэж нэрлэсэн нь санамсаргүй  биш  юм гэж мэргэжилтэн ярьж байна. Тэдгээрийг Рерих, Айвазовский бүтээгээгүй, гэхдээ бид тэдгээр мастеруудын өмнө мэхийн ёслохоос аргагуй.Хэрвээ эдгээр зураачид өөрийн нэрээ бүтээлүүд дээр тавьсан бол тэд дэлхий дахинд  танил болох байсан.  Тэгээд ч  эдгээр бүтээлүүд нь уран сайхны  өөрийн үнэ цэнэтэй : заримуудыг  нь хуучин зотон дээр зурсан, энэ  нь үнэхээр 19 –р зууны бүтээл юм, магадгүй  эдгээрийг суут зохиолчдын шавь нар зурсан байж мэдэх юм.  Гэтэл зурагууд нь 20-р зуунд, 70-аад онд зурагджээ. Хэрэв эдгээр зуоаачид амьд сэрүүн байгаа бол энэ үзэсгэлэн дээр ирж өөрийн бүтээлүүдээ нууцаар харах байх» гэлээ.

Хуурамч бүтээлүүдийн үнэ цэнэ жинхэн бүтээлээсээ хэд дахин бага үнэтэй. Дор хаяж  хэдэн “тэгээр”. Гэхдээ урлаг  судлаачид гайхамшигтай хуулбарлагчид нь зөвхөн шунахайн сэдэлтээс  гадна  бас өөр учир шалтгаантай байж мэдэх юм гэдэгт итгэлтэй байна гэж Надежда Губина тэмдэглээд

«Эрхэм дээд бүтээлүүдийн дуураймалыг бүтээдэг хүмүүс маш шартай байдаг.  Тэд шинжээчид, дэлхийн урлагийн нийгэмлэгүүд, үнэт эдлэлийн мэргэжилтнүүд, үнэлгээчид, цуглуулагчид болон ивээн тэтгэгчдийг  сорихын тулд бүтээлээ хийдэг.  Мэдээ хэрэг, тэд бол том, авъяастай уран бүтээлчид.Тэр ч байтугай  суут гэж хэлж болно. Үнэнийг хэлхэд, тэд нартай уулзахад маш сонирхолтой байх болно» гэлээ.

Мэдээж хэрэг тэдэнтэй хийх уулзалт  найрсаг уур амьсгалд болно гэж үгүй л дээ. Жишээ нь оросын нэрт бизнесмен болон цуглуулагч Виктор Вексельберг “Одалиска” бүтээлийн хуурамч зураачтай уулзажээ. Түүний бүтээлийг тэр Борис Кустодиевын бүтээл хэмээн 2,9 сая доллароор Лондонгийн “Кристис” дуудлага худалдаан дээр худалдан авчээ. Харин одоо оросын олигарх тэр дуудлага худалдааны  ордонг шүүхэд өгчээ. Анхны шүүх хурал 5-р сард болох бөгөөд мэргэжилтэнүүд Вексельбергийг ялаасай гэж  үнэн сэтгэлээсээ хүсч байна.  Тэгвэл дуудлага худалдааны ордонууд өөрсдийн худалдаж буй зүйлдээ хариуцлага хүлээж байх болно.  Дашрамд хэлэхэд, оросын мастеруудын  бүтээлүүд нь хэрэг  дээрээ гадаадын дуудлага худалдаанууд дээр “эрхэм дээж бүтээлүүдийн хуурамч “болж буй нь олонтоо юм.