Сочид Олимпийн хүрээлэнгийн спортын бүх барилга байгууламжийг 2012 оныг дустал барьж дуусана. Олимпийн наадмыг нээх, хаах ёслол болох Төв цэнгэлдэх хүрээлэнг 2013 онд барьж дуусана гэж «Олимпстрой» улсын компанийн олон нийттэй харилцах газрын дарга Алиса Симоньян Сочид спортын сэтгүүлчдийн бүх оросын форум дээр мэдээллээ. Түүний хэлснээр бол Сочийн Олимпийн наадам олимпийн түүхэнд «хамгийн чигжүү» болно. «Олимпийн хүрээлэнгийн бүх барилга байгууламжийг тойроход 20-хон минут, эндээс ууланд  гарахад бараг хагас цаг шаардагдана» гэж тэрээр онцлов. Эдүгээ олимпийн таван барилга байгууламжид чимэг засалын ажил хийж байна. Энд оны шувтаргаар туршилтын тэмцээн явагдана. Олимпийн уулын спортын барилга байгууламжуудад ийм тэмцээн энэ өвөл болсныг Симоньян дурдав.