БНӨмнөд Судан Улсын ерөнхийлөгч Сильва Киир БНӨмнөд Судан Улс ба Суданы хоорондын харилцаа хурцдсантай холбогдуулан Бээжинд хийж байгаа айлчлалаа таслан зогсоосон тухай  өнөөдөр БХАТИХ-ын байнгын хорооны дарга У Банго мэдээллээ. Киир БНХАУ-ын дарга Ху Циньтаогийн урилгаар 4-р сарын 23-нд Бээжинд зургаан өдрийн айлчлалаа хийж эхлэв. Талууд янз бүрийн салбарт хамтын ажиллагааны төлөвийг авч үзэж хэлэлцэх байсан. Эдүгээ Судан болон түүний хөрш БНӨмнед Судан Улс байлдан дайтаж байна. Суданы бүх нефтийн бараг тэн хагасыг олборлож буй  Хеглиг нутаг БНӨмнөд Судан Улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж Жуба үзэж байна.