Одоо Сирийн ерөнхийлөгч Башар  Асадын  хувь заяаны тухай асуудал тавих нь ардчилсан бус хэрэг гэж өнөөдөр Москвад ирэнгүүт сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийн тэргүүн, өөрчлөлт гаргах, чөлөөлөгдөхийн төлөө Үндэсний фронтын төлөөлөгч Кадри Жамиль мэдэгдсэн тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Талууд хэлэлцээ хийх ёстойг Сири дэх хүчний харьцаа харуулж байна гэж тэрээр тэмдэглэжээ. Сирийн ард түмэн шинэтгэл явуулахыг шаардах эрхтэй гэж Жамиль онцлов. Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Холбооны зөвлөлийн олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Михаил Маргелов нар сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийг маргааш хүлээн авч уулзах юм. Маргелов ИТАР-ТАСС-т ярилцлага өгөхдөө хямрал гарснаас хойш Орос улс түүнийг гаднын оролцоогүйгээр дотоодын яриа хэлэлцээ хийх замаар  эв зүйгээр зохицуулахын төлөө байгаагаа хатуу мэдэгдсэнийг онцлов. «Иймээс бид НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны хүчин чармайлтын ачаар гал зогсоосон явдлыг аль болохоор дэмжвэл зохих улс төрийн буурьтай ахиц дэвшил хэмээн үзэж байна» гэж Михаил Маргелов онцлон тэмдэглэжээ.