Ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулсан цагт Сири улс «афганистаны талибуудын шинэ дэглэм» болон хувируузай гэж Ирак болгоомжилж байгааг  өнөөдөр Иракийн дэд еранхийлагч Худейра аль-Хузаи мэдэгдлээ. Тэрээр сирийн өнөөгийн эрх баригчдад хандан улс орондоо бодит шинэтгэл нэн даруй явуулахыг, сөрөг хүчин хандан «өнөөгийн төрийн тэргүүнийг огцоруулсаны дараа Сирид ямар аюул тулгарахыг ухамсарлахыг тус тус  уриалжээ. Лалын хэт даврагч хүчин Дамаскад засгийн эрхэнд гарвал Ирак, Ливан, Иордани, Турк зэрэг хөрш зэргэлдээ орнуудын аюулгүй байдалд аюул занал учрана гэж Иркын дэд ерөнхийлөгч үзэж байна.