Орос аялал жуулчлал хөгжсэн арван улсын тоонд оров. Оросын аялал жуулчлалын агентлагийн удирдагч Александр Радьковын сэтгүүлчдэд мэдээлснээр өнгөрсөн онд гадаадын 25 сая орчим аялагч Москва, Санкт-Петербург болон өөр хэд хэдэн хот, бүс  нутагт аялсан байна. Ажил хэргийн зорилгоор гол төлөв Москва, Санкт-Петербург, Казань зэрэг томоохон хотод, соёл гэгээрэл, танин мэдэх зорилгоор оросын нийслэл ба «Оросын алтан цагаригт» аялаж байна. Оросын эртний түүх соёлын хосгүй дурсгалууд бүхий хотуудыг «Алтан цагариг» гэдэг. Экологийн аялал жуулчлал болон идэвхтэй амарч загас барих, ан агнах зэрэг төрөл аялагчдын сонирхолыг улам их татах болсон. Түүнчлэн Ижил мөрөнөөр ба Сибирийг нэвт дамжсан төмөр замаар аялахыг сонирхож байна.