Америкийн эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь албан тушаал ахихыг амьдралынхаа тэргүүн шугам гэж үздэг байна. АНУ- ын   Pew Research Center төвөөс явуулсан  олон нийтийн  санал асуулгын дүн ийм гарчээ. Оросын олон эмэгтэйчүүдийн хувьд эхнэр, эхийн үүрэг мөн л төдийлөн  дасаагүй үүрэг хэвээр байна. Гэтэл албан тушаалын орой дээр хүрээд, тэд эмэгтэй хүнийхээ аз жаргалыг алдаж байна.  Эсвэл түүнийгээ хайгаад  олдоггүй.

Барууны орнуудад болон Оросд  гэрийн эзэгтэй эмэгтэйчүүд   улам багассаар байна.  Энэ хандлага нь бүр өнгөрсөн зууны дунд үеэс ажиглагдаж  байжээ. Дэлхийн хоёрдугаар дайн тэдний заримыг гэр бүлээ тэжээгч болгон хувиргасан юми.  Хэн нэг нь өөрөө албан тушаал ахиж карьер хөөцөлдөх замаа сонгосон. Харин одоо 21-р зуунд эмэгтэйчүүдийн оюун санаагүйгээр эдийн засгийг төсөөлөхийн аргагүй юм гэж жэндэрийн нийгмийн судлаач Ольга Здравомыслова тэмдэглээд «Уламжлал ёсоор орчин  үед эдийн засаг,  үйлчилгээний  салбарууд, хүмүүнлэгийн  мэргэжилүүдэд эмэгтэйчүүд нилээд  амжилт гаргадаг» гэв.

Орос улсад эмэтгэйчүүдийн ажилладаг гол салбаруудаар эрүүлийг хамгаалах болон боловсролын  салбарыг тооцож  ирсэн.  Гэтэл эмэгтэйчүүд энэ ойлголтыг арилгаж, өөрсдийн авъяасыг улс-төрөөс сансар хүртэл амжилттай хэрэгжүүлж ирлээ. “Эмэгтэйчүүд нь парламентад болон засгийн газарт байна, гэтэл  бидний хийсэн судалгааны дүнгээр эмэгтэй улс-төрчийн төлөө эмэгтэйчүүд өөрсдөө санал өгдөггүй“ гэж олон нийтийн судалгааны  хүрээлэнгийн   ажилтан Владимир Петухов ярьж байна.

Жендерийн ийм маягийн өрөөсгөл  талыг нийгэм мөдхөн даван туулна гэдэг ойлгомжтой.  Жишээ нь: одоо үед  бизнест эмэгтэй хүний байгалийн шинж чанар    онцгой эрэлт хэрэгцээтэй байна гэж сэтгэл судлаач Ольга Маховская үзэж байна. Тэрээр  хэлэхдээ, ихэнхи төслүүдэд ул суурьтай, дэс дараалалтай, өдөр тутмын ажлын  зуршил болон боолт хийх чадвар шаардагдаж байна”гэв.  Ингэхдээ албан тушаал ахих сэхүүн зан нь гэр бүлдээ халамж тавихад нь ердөө ч  саад учруулахгуй байна. Ихэнхи эмэгтэйчүүд хоёр үүрэгтэй болж байна: эхнэр болон  эх, нөгөөтэйгүүр бас менежер гэж Владимир Петухов үзээд

«Одоо манай хүүхнүүд ажил, гэр бүлийг амжилттай хослуулж чадаж байдаг юм. Энд ямар нэгэн онцын хүндрэл огт үгүй.  Ялангуяа, нөхөр нь эхнэртэйгээ гэрийнхээ үүрэгт  ажлыг хувааж байгаа тохиолдолд» гэв.

Харамсалтай нь энэхүү аз жаргалтай  гэр бүлийн байдалтай олон бизнес эмэгтэйчүүд танил бус юм гэж шинжээч ярьж байна. Тэдний хэсэг нь нөхрөөсөө салсан, ганц бие, нөгөө хэсэг нь хэзээ ч нөхөрт гарч байгаагүй бөгөөд нөхөрт гарч, хүүхэд төрүүлэхээ хойш тавьсаар  байгаад оройтсон.  Ийм байдал нь  хэн хүнд ойлгомжтой.   Албан тушаал хөөсөн хүүхнүүд сэтгэл санааны хувьд олонтоо уналтанд ордог, 30-35 настай тэдэнд  дурлал ирэх нь улам хүнд  байдаг гэж   Ольга Маховская хэлээд

«Ийм бүсгүйчүүдийн сэтгэлд хүрнэ гэдэг хэцүү, тэд өөрсдийгөө сонсож, тэдний ямар нэгэн шалгуурт нийцэж байхад  дуртай байдаг. Ямар нэгэн харилцаа бүрэлдэн тогтохоос өмнө тэд ааш зангаа харуулж эхэлдэг.  Тэд хувийнхаа  харьцаанд хатуу бизнес орчны нэгэн адилаар ханддаг» гэв.

Эцэст нь ийм эмэгтэйн орчин  тойронд зөвхөн “шатсан газар л үлдэнэ”. Ингэхдээ  бас өөр нэг үзэгдэл буюу бараг хэппи энд-ээр төгсөхийг  үгүйсгэхгүй гэж Ольга  Маховская ярьж байна.  Амьдрал хааашаа ч  яаж ч эргэж болно шүү дээ” Албан тушаал ахисны дараа, унаж, тэгтэл тэр нь гэр бүлийн үнэт зүйлстэй нийцэх явдал ч олонтоо тохиолддог”.

Юутай ч гэсэн орчин үеийн эмэгтэй үүрэг ролийг хүндрүүлэх тэр шулуун баримттай эвлэрхээс өөр арга үгүй юм. Жендерийн өөрчлөлтүүдийг буцааж  эмэгтэйчүүдийг зөвхөн гэрийн эзэгтэй байлгана гэвэл боломжгүй зүйл гэж шинжээч ярьж байна.  “Эрэгтэй болон эмэгтэй  хүмүүс нь  байгалиас өгөгдсөн  өөрийн үүргийг   аль эртнээс хэлэлцэхийг больсон.Тэд өөрсдийн харилцаагаа сольж, бие биенээ орлож чадаж байна. Энэ нь ч хэвийн зүйл”  гэж Ольга Здравомыслова хэллээ.