Гарамгай хоккейч Олон улсын хоккейн холбооны зэрэглэлээр ХХ зууны шилдэг хаалгач Владислав Третьяк өнөөдөр 60 нас хүрлээ. 1968 онд тэрээр спортоор хичээллэж эхлэсэн хийгээд ЦСКА багийн бүрэлдэхүүнд анх тогложээ. Спортын амьдрал нь тус багтай л холбоотой. 1972 онд канадын мэргэжлийн хоккейчидтой зохион явуулсан домогт цуврал тэмцээний үеэр зөвлөлтийн хаалгач хоккейн ертөнцэд үнэхээр алдаршив. Третьяк үндэсний багийн бүрэлдэхүүнд Олимпийн наадамд гурван удаа түрүүлж, 10 удаа дэлхийн аврага болов. Тэрээр Торонтод Үндэсний хоккейн холбооны Хоккейн  алдарт танхимд хөөрөг нь байрлуулсан европын анхны хоккейч боллоо. Түүнчлэн Третьяк Олон улсын хоккейн холбооны Алдарт танхимын цэст багтсан хоккейчдын тэргүүний эгнээнд байна. 1984 онд аугаа их хаалгач зодогоо тайлав. Эдүгээ Владислав Третьяк Оросын хоккейн холбооны ерөнхийлөгч болон Улсын думын биеийн тамир спорт, залуучуудын хэрэг эрхлэсэн хорооны гишүүн юм.

Гэрэл зураг