Брюссельд болсон Орос-НАТО-гийн сүүлийн   хуралдаан дээр Афганистаны байдлын асуудлаар Орос улс болон эвслийн  төлөөлөгчдийн байнгын уулзалт хийх тухай шийдвэр гаргаж чадаагүй юм. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров энэхүү байдлыг   Оросын хувьд    “ шудрага бус, худал “ гэж нэрлэв. Орос-НАТО-гийн  түншийн харилцаанд Афганистаны  тулгамдсан асуудал цав гаргасан гэж үү? ”Оросын дуу хоолой” радиогийн тоймч Пётр Гончаровын тайлбарыг толилуулъя.

Ээлжит ”хаврын  дайралтын” гол шалтгаан нь тус улсад  эвсэлийн цэргийн үйл ажиллагаа дуусч байгаатай холбоотой бэлтгэж байгаа  улс-төрийн гал тогоонд Москваг оруулах хүсэлгүй  байгаа Брюсселийн байр суурь юм. Одоо бүс нутагт 2014 онд  Афганистанаас НАТО гарч явахад  тус улсад цэргийн шинэ байддал үүсэх нь зайлшгүй гэдэгт   хэн ч эргэлзэхгүй байна. Үүссэн нөхцөл  бусад тойрон  орнуудад харьцагуй нөлөөтэй байх болно.

Тажикистаны ерөнхийлөгчийн  улс төрийн бодлогын зөвлөх, тажикийн улс-төрч  Ибрагим Усмоновын үзэж байгаагаар, АНУ болон НАТО нь Афганистанд орж байхдаа ямар улстай холбогдож байгаа гэдгээ муу  төсөөлж  байсан.  Харин явахдаа  ямар үр дүнд хүргэж болов гэдгээ төсөөлөхгүй явж байна.

«Хэрвээ өнөөдөр терроризмын эсрэг хүчнийхэн  Афганистанаас гэнэт гараад явах юм бол, энэ нь тажикстанаас  өмнө оришх бүх бүс нутгийг тааварлашгүй үр дагаварт хүргэх нь зайлшгүй юм» гэж Ибрагим Усмонов хэллээ.

2014 оны эцсээр цэргээ гаргахаар төлөвлөж байгаа нь нэгэнт тодорхой болсон. Хамгийн гол нь Афганистаны гол асуудал шийдвэрлэгдээгүй байгаа, тэгээд ч цаашид  шийдэгдэх эсэх нь тодорхойгүй байна.  Урьдын адил  афганистаны талын аюулгүй байдал тогтвортой байдлыг бие даан  хангахад бэлэн байгаа нь олон асуулт төрүүлж байна. Афганы арми болон цагдаагийн албанд НАТО-гийн  өргөн хэрэглэдэг байлдааны техник үгүй,  тухайлбал,  ирсэн  хуягт тээврийни хэрэгсэлүүд болон нисдэг тэргүүд . Нөгөөтэйгүүр, афганы арми, цагдаагийн алба НАТО-гийн өнөөдрийн байлдаж байгаа  талибуудтай тэмцэх болж байна.Ингэхэд  Вашингтоны Кабул, талибуудын яриа хэлэцээнд зориулан Дохад бэлтгэсэн талбайд  яриа хэлэлцээр болох тухай асуудал шийдэгдээгүй байна. Нэг үгээр хэлбэл, шийдэгдээгүй асуудал маш их  байна. Үүнд  Афганистаны хол, ойрын хөршүүд, тухайлбал, Орос улс түгшиж байгаа юм.

Ибрагим Усмоновын үзэж байгаагаар, НАТО Афганистаны тогтвортой байдлыг шийдэх асуудалдаа  бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд тулгуурлах ёстой юм.   

«Бий болсон нөхцөл байдалд  хамгийн оновчтой шийдвэр бол олон улсын эвслийн хүчнүүд   афганы хүчнийхнийг  бэлтгэн сургахад илүү  боломжтой улс орнуудын туршлагад тулгуурлавал   зүйтэй юм.Эдгээр улс орнуудтай хамтран ажиллахдаа шаардагдах аюулгүй байдлаар нь хангасны дараа өөрсдийн хүчийг гаргаж эхлэх нь зүйтэй. Гэхдээ энэ асуудлыг сайн болосвруулах ёстой юм. Өөрөөр хэлбэл, афганы армийг улс орны аюулгүй байдлыг хангаж чадах болтол нь бэлтгэх ёстой» гэж Ибрагим Усмонов хэллээ.

Афганистаны ирээдүй бол зөвхөн НАТО-гийн  гишүүн орнуудын хаалттай хүрээнд  шийдэхэд  маш  эмзэг асуудал. Афганчууд өөрсдөө,тэдний хөршүүд ч үүний тухай эвсэл ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгааг мэдэх эрхтэй юм.