Гений инженерийн болон технологийн  тусламжтай хятадын эрдэмтэд загасны тос агуулсан хургыг бий болгожээ. Нэг сарын өмнө Синьзян мужийн эрдэм-шинжилгээний нэгэн төвд эрдэмтэд хурганы чихний  эд эсээс   авч, түүнийгээ Пэн-пэн гэж нэрлэжээ.  Хятадын эрдэмтэд хурганы үр хөврөлд  тослог хүчил бий болгодог  дугуй өт хорхойны гүныг суулгажээ. Ийм төрлийн ген нь загасны  тосонд болон нилээд хэдэн төрлийн самарт байдаг байна.  Энэхүү хүчил нь хүний эрүүл мэндэд  маш ашигтай бөгөөд  зүрхний шигдээс болон   бусад зүрх-судасны системийн өвчнөөр өвдөх эрсдэлийг эрс бууруулдаг  гэж Бээжингийн геномикийн  дээд сургуулийн  профессор Ду Юйтао тэмдэглэв. Түүний ярьснаар, "генетикийн аргаар гаргасан хонины махыг  үйлдвэрлэлд нэвтрүүлэж эхлэхэд бүх юм бэлэн болоод байна" гэв.