Улс үндэстэн дамнасан гэмт хэрэг үйлдэгчид жил дутам 2,1 триллион доллар олж байна. Байдал даамжирч мэднэ гэж мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхлэсэн НҮБ-ын удирдах газрын тэргүүн Юрий Федотов мэдэгдэв. Энэ нь улс орнуудын аюулгүй байдал,эдийн засгийн хөгжилд заналхийлж байна гэж тэрээр онцлов. Гэвч олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх механизм сайн ажиллахгүй байна хэмээн шинжээчид үзэж байна.

Одоо зохион байгууулалттай гэмт хэргийн бүлгүүдийн жилийн орлого Их Британийн ДНБ-ний хэмжээнээс ялимгүй бага байна. Эдгээр мафийн бүлэг нэгдсэн улс байсан бол дэлхийн хөгжингүй эдийн засагтай 20 улсын тоонд орох байв. 2009 оны тоо баримтууд ийм байна. Гэмт хэргийн бүлгийнхэн мансууруулах бодис, зэр зэвсэг, «амьд бараа» худалдаж, хахуульдах, хөрөнгө шамшигдуулах, компьютерийн кодыг нууцаар тайлах зэрэг замаар баяжиж байна.Юрий Федотовын хэлснээр бол дээрмийн бүлгүүдийн толгойлогчид зөвхөн «амьд бараа» худалдснаараа жилд 32 тэрбум доллар олж байна. Хөгжиж байгаа орнуудын хахуульдагчид нийт олноос жил дутам бараг 40 тэрбум доллар «хурааж» байна.

Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх болон энхийг сахиулах, хөгжлийн хүчин чармайлтыг нэгтгэх «Нэгдсэн НҮБ» хөтөлбөр НҮБ-д байгаа. Гэсэн ч НҮБ одоогоор гол төлөв үйл явдлыг дурдан тэмдэглэж байна гэж  аюулгүй байдлыг хангах, авилгалыг давах Улсын думын хорооны гишүүн Борис Резник үзэж байна. «Миний бодоход нөлөө үзүүлэх бодит механизм НҮБ-д бараг байхгүй. Улс үндэстэн ийм ажил хийх ёстой. Улс авилгалын бүх төрлийн илрэлтэй тэмцэх хэрэгсэлтэй» гэж парламентын гишүүн үзэж байна.

Интерполын Оросын товчооны захирал асан Владимир Овчинский түүний саналыг дэмжихгүй байна. Иж бүрэн  анги салбарууд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ёстой гэж тэрээр үзэж байна. Зохион байгуулалттай гэмт хэрэг бол нэг талаас  хулгай дээрэм, нөгөө талаас эдийн засгийн гэмт хэрэг, авилгал, хэт даврагч ажиллагаа, терроризм юм. Иж бүрэн байгууллагууд л ийм нэгдсэн фронтыг сөрөн зогсож мэднэ. Орос улсад иж бүрэн байгууллага бий гэж Овчинский хэлээд

«Манайд Интерпол маш сайн ажиллаж байна. Бүр 1990-д оны сүүлээр Оросын Интерпол зөвлөлтөөс хойшхи орон зай ба Дорнод Европт гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгө, бүлгүүдийн хөдөлгөөнийг ажиглах «Миллениум» хөтөлбөрийг санаачласан. Бидний хянан шалгах үйл ажиллагаа санхүүгийн тагнуулын олон улсын бүх байгууллагын ажлын нэг хэсэг болсон. Европтэй холбоо барих цэг Интерполын дэргэд ажиллаж байна. Эдгээр бүх байгууллагыг нэгдсэн системд  багтааж ажилуулах нь чухал» гэв.

Хүчин чармайлтыг уялдуулан зохицуулах нь зайлшгүй чухал  гэж депутат Борис Резник үзэж байна. Хахуульдах томоохон бүлгүүд Итали, Испани, АНУ, Орос улсуудад байгаа. Гэвч мафийг илчлэж шийтгэх тохиолдол хааяа нэг гардаг гэж шинжээч хэлээд

«Гэмт хэрэгтнүүд төрийн байгууллагын төлөөлөгчидтэй эвсэн сүлбэлдэж байна. Тэд гэмт хэрэгтний хэргийг шүүхэнд шилжүүлэхээс эмээдэг. Юу гэвэл мөрдөн байцаах ажиллагаа төрийн албан хаагчидтай хамсан сүлбэлдснийг илрүүлэн тогтоож мэднэ» гэв.

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тов тодорхой стратеги  олон оронд шаардагдаж байна. Одоогоор гэмт  хэргийн бүлгүүд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд дасч тоомсорлохгүй байна.