Орос, Хятад улсууд байгалийн  асуудлыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ли Кэцяны Москвад хийх айлчлалын үеэр хэлэлцэхээр төлөвлөсэн гэж Эрчим хүчний яамны тусгай газрын дэд дарга Таялят Алиев сэтгүүлчдэд мэдээллээ. Хятадын түшмэл 4-р сарын 26-нд Москвад хүрэлцэн ирэх тухай урьд мэдээлжээ.Тэрээр ерөнхийлөгч, ерөнхий сайд болон парламентын хоёр танхимын удирдагчидтай уулзах юм. Ли Кязян 2013 онд засгийн эрхийг хятадын шинэ үеийнхний улс төрчдэд залгамжлуулах үед БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын  албан тушаалд томилогдох бололтой гэж өрнөдийн улс төр судлаачид үзэж байна.